МХБ дээр 1 сарын 27-нд арилжаалах ЗГҮЦ мэдээлэл

12 долоо хоногийн хугацаатай, 14.84%-ийн хүүтэй, 491,091 ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн брокер, дилерийн компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд  1 дүгээр сарын 27-ны өдөр арилжаа явагдана. 

"ТАХЬ КО" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛАА ЗАРЛАЛАА

“Тахь Ко” ("TAH") ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 10:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар Хувьцаа эзэмшигч Ж.Чимэдцэрэнгийн ирүүлсэн санал, шаардлагын дагуу Тахько ХК-ийн нийт хувьцаанаас 272,775 ширхэг энгийн хувьцааг хасч, Тахько ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын үнэт цаасны өгөөж банкны хүүгээс өндөр

Манай хөрөнгийн зах зээлийн хөгжил хоцрогдолтой байгаа нэг том шалтгаан нь Банкны тогтолцооны ноёрхолтой холбоотой юм. Доор харуулсан графикийн дагуу 6 сарын хугацаатай ЗГ-ын үнэт цаасны өгөөж ижил хугацаатай банкны хүүгээс 1.0%-аар илүү байна. Энэ нь орлогын татвар төлөхгүй, эрсдэл бага гээд олон давуу талыг иргэдэд давхар авчирж байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлд найдлага төрүүлж байна.

“Багануур”, “Таван Толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчидийн ээлжит бус хурлын тов

“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 16:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар Компанийн 2015 оны бизнес төлөвлөгөө, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн сангийн журам батлах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ

Монголын Хөрөнгийн бирж нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-тай хамтран Милленнум Ай Ти систем дээр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн  арилжааны туршилтыг явуулж дууссан тул 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр буюу Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойн өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг албан ёсоор нээхээр төлөвлөж байна.

Улсын Их Дэлгүүр ХК /UID/-ийн Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит бус хурал

Улсын Их Дэлгүүр ХК /UID/-ийн Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 12-р сарын 30-ны 10:00 цагаас Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Номин Юнайтед барилгын (Таван Богд Моторсын эсрэг талд, хуучнаар Гутлын Үйлдвэрт) 6 давхарын хурлын танхимд болно

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ:

Хувьцаа, ногдол ашгийн хуримтлалтай эсэхээ шалгах

Нийгмийн баялгийг дахин хувиарлах нэгэн арга нь Үнэт цаасны зах зээл, түүний арилжаа байдаг бөгөөд энэхүү боломж, бололцоог ашиглагч нь хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй “хөрөнгө оруулагч” иргэн та байх учиртай.

Pages

Subscribe to mongolia-investment.com RSS